УИХ-ын тухай хуулиар сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 10-наас 16-ны хооронд тодруулж, СЕХ-нд мэдүүлэх журамтай.
Үүнтэй холбогдуулан Шинэ эвсэл нэр дэвшигчдээ зарласан юм. ШИНЭ намаас "Ийгл" телевизийн сэтгүүлч Б.Отгон 24-р тойрог буюу Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ гэж мэдээлсэн юм.
Гэвч тэрээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэв. Б.Отгон нь "Шинэ эвслээс их хуралд дэвшихгүй ээ. Санал тавьж, итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Миний ухаан, зориг эс хүрлээ. Зөв хүмүүсийг нам эвсэл харгалзахгүй дэмжинэ. Харин луйварчидтай бол тэмцэнэ ээ. Шинэ эвслээс бас зөв, сайн хүмүүс нэр дэвшсэн байна" гэж бичжээ.