Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: МАН өрийн дарамтгүй улс болгоно гэчихээд өрийн хавханд орууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 42 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа /2022.11.07/ төрийн өмчит компаниудад хэр хэмжээний хөрөнгө бүртгэлтэй байдаг, жилийн цалингийн сан, өр төлбөр, орлого, зардал, улсад төлсөн татвар, ногдол ашиг хэр олгодог гэх мэт асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс мэдээлэл сонслоо. Мөн МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт буюу “Эдийн засгийн бодлого”–ын хэрэгжилтийн асуудлаар хэлэлцлээ.

Монгол Улсын хэмжээнд төрийн оролцоотой компани, үйлдвэрийн газар 105 үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 105 компанид 53-54 мянган хүн ажиллаж, нийт 53 ихнаяд 481 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. 18 ихнаяд 126 тэрбумын өртэй гэсэн мэдээллийг Төрийн өмчийн газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ өгөв. Бүлгийн гишүүд, ирэх жилийн төсөвт төрийн оролцоо өндөр хэвээр байна. Тиймээс төрийн өмчийн компаниудын өр зээл, ашиг, шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл сонсож буй зорилгоо хэлэв. Түүнчлэн нийтийн тээвэр, хог, халуун ус зэрэг орон нутгийн өмчит обьектүүдийг бүгдийг нь хувьчилсан нь буруу. Иргэд үйлчилгээ авч чадахгүй, хувьчилж авсан компанийн үйл ажиллагаа доголдож байгаад анхаарч ажиллахыг сануулж, зарим асуултдаа хариулт сонслоо.

Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногоос эхлээд МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нэхэж, биелүүлэхийг шаардаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг дүгнэв. Мөрийн хөтөлбөр таван бүлэг 700 гаруй заалттай. Үүнээс эдийн засгийн чиглэлд 140 орчим “сайхан” амлалт бий. Үүнээс ердөө Газрын тосны үйлдвэр барих, өрийн дарамтгүй улс орон болгоно. Баялгийн санд жилд нэг ихнаяд төгрөг хуримтлуулна, 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн заалтуудыг нь санууллаа.

Тухайлбал, газрын тосны үйлдвэр барина гэдэг амлалт ажил болоогүй. Одоо хүртэл үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлээгүй. ТЭЗҮ байхгүй, мухар төмөр замтай, мега төсөл нэрээр өрийг 150 тэрбумаар зузаатгасан. 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн атал ажлын байр 20 мянгаар буурсан, өрийн дарамтгүй улс болгоно, өр төлөөд байгаа гэдэг мэдээлэл өгдөг ч өрийн хэмжээ буурахгүй байгааг Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл онцоллоо. Мөн хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Хөгжлийн банкны өрөнд эрх баригчид Ардчилсан намыг буруутгаж байна. Тэдний өөрсдийн гаргаж өгсөн мэдээллээр 2012-2016 онд Хөгжлийн банк тогтвортой, нэг удирдлагатай байж. Үүнээс хойш таван жилийн хугацаанд таван дарга сольжээ. Найдваргүй зээлийн хэмжээ хэзээ өссөн байна вэ гээд харахаар сүүлийн тав, зургаан жилд байна. Мөн Монголбанкны мэдээллээс энэ тоо зөрүүтэй. Өнөөдөр Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг буруутгаж байгаа. Тэгвэл найдваргүй зээл олгосон хүмүүст ч мөн хариуцлага тооцох нь зөв” гэж байр сууриа илэрхийллээ.

ШУУД: “No double standart” хөдөлгөөний Э.Одбаяр нарын 5 залууг шүүж байна
ШУУД: “No double standart” хөдөлгөөний Э.Одбаяр нарын 5 залууг шүүж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.