УИХ дах МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. УИХ дээр 2023 оны долоодугаар сарын 01-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Үүнийг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа" гэлээ.