Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр 150 хүн "Halloween"-ний баяр тэмдэглэж яваад амь насаа алдсан гэх эмгэнэлт явдал БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрсөн бол өчигдөр дахин аймшигт осол гарчээ.
Тодруулбал, оройн 21:00 цагийн үед Ёнсан дүүргээс Иксан өртөө рүү чиглэн явсан зорчигч тээврийн галт тэрэг замаас гарч, зургаан вагон унасан байна. Нийт 270 гаруй хүн зорчиж явснаас 30 хүн хүнд болон хөнгөн бэртсэн гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: Yonhap news