Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын цагдаагийн газрын дарга Юн Хи Кун Итэвонд болсон ослын талаар ням гарагт мэджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 43 секунд

Сөүл хотын Итэвон дүүрэгт эмгэнэлт явдал болсон тухай тус улсын цагдаагийн дарга бямба гарагийн орой унтах хүртлээ мэдээгүй байсан гэж өнөөдөр тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Үндэсний цагдаагийн газрын ерөнхий комиссар Юн Хи Кун Сөүлээс зүүн өмнө зүгт 170 км-ийн зайд орших Хойд Чунчон мужийн Жэчон хотод айлчилж, оройн 23.00 цагийн орчимд унтсан бөгөөд ослын талаар ямар ч мэдээлэл аваагүй гэдгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, Итэвоны нарийхан гудамжинд хүмүүс чихэлдэж нас барж байхад цагдаагийн дарга мэдэлгүй унтсан байсан аж.

Тухайн өдрийн 23.32 цагт цагдаагийн газрын ажилтнаас Итэвонд их хэмжээний хохирол амссан тухай мессеж илгээсэн ч уншаагүй мөн залгасан ч Юн дарга хариу өгөөгүй гэнэ.

Түүнээс гадна Ерөнхийлөгч Юн Сук Ёол ослын талаарх анхны мэдээллийг 23:01 цагт хүлээн авсан бол цагдаагийн байгууллагад хяналт тавьдаг Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ли Санг Мин 23.20 цагт ослын талаар анх мэдсэн аж. Үүнээс үзэхэд, цагдаагийн даргад ослын талаар ахлах сайд Ли сайдаасаа 12 минутын дараа мэдээлэл өгсөн нь Итэвоны гамшгийн үед цагдаагийн удирдлагууд хариуцлага алдсан, удирдлагын систем эмх замбараагүй байсан гэдгийг харуулж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap news

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкыг АН-тай наах гэж үзвэл гонжийн жоо, голионы баас
Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкыг АН-тай наах гэж үзвэл гонжийн жоо, голионы баас
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.