УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны мэдээлийг сонсож, хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Дампуурсан томоохон хэмжээний 7 банк байдаг. Үүний 7 нь МАН, нэг нь АН-д хамаатай. Банк дампууруулаад сурчихсан нөхдүүд тэр зангаараа Хөгжлийн банкнаас зээл аваад түүнийгээ улсаар төлүүлнэ гэсэн чинь гадаадаас бонд босгосон банк учраас баларчихаад сууж байгаа нь энэ. Банк дампууруулах бол МАН-ын үндсэн хийж чадах ажлын нэг. Б.Жавхлан гуай та арай хэтрээд байгаа юм биш үү. Яасан айхтар улс төржиж байна. Улс төрөө өөр дээрээ хий. 2017 онд өөрийн чинь өргөн барьсан хуулиар ард түмний банкыг хэдхэн даргын компани болгосон шүү дээ. 2016 он хүртэл 2 мянган ААН-д зээл өгдөг, энгийн иргэн хэн нэгэн даргын явуулгагүйгээр зээл авдаг банк байсан.
Тогтоолын төсөл гаргаж байгаад 40-хөн хүн зээл авдаг, дарга нарын банк болгосон биз дээ. Энэ сонсголоор Хөгжлийн банкыг АН-тай наах гэж үзвэл гонжийн жоо, голионы баас. Наад банк чинь 300 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай банк байсан. Өөрийнхөө бузрыг өөрсөд дээрээ наа" гэв.