Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Х.Нямбаатарыг дууд. ЗГ-ынхаа оруулж ирсэн бодлогын эсрэг санал гаргадаг сайд хэрхэвч байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Төсөв боогдсон. Төрийн захиргааны заалтыг Засгийн газар оруулж ирэхдээ төсөвт нь тусчихсан байгаа. 46 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардаж байгаа юм. Хэрэв энэ өгүүлбэрийг оруулж ирвэл төсөв задраад явна. Улсын төсөв дээр Засгийн газар дахин оруулаад ирэх боломжтой. Тиймээс дэмжмээргүй байгаа юм. Эсвэл Х.Нямбаатар гишүүнийг дууд. Засгийн газрынхаа оруулж ирсэн бодлогын эсрэг санал гаргадаг сайд хэрхэвч байж болохгүй. Нөхөр Х.Нямбаатар Төрийн байгуулалтын хороон дээр бодлогын эсрэг санал гаргасан. Эсвэл Х.Нямбаатараар нь буцаан татуул" гэв.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд