Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан бөмбөг“ ёслолын ажиллагаа болж, оны шилдгүүдээ шалгаруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

 

МХБХ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцаж буй энэ удаагийн “Алтан бөмбөг”-ийн онцлог нь үзэгч хөгжөөн дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлж, “Бэлгэдлийн 11”, “Шилдэг гоол”-ын эзнийг үзэгчдийн саналаар тодруулсан байна. 

Харин бусад номинацийн шилдгүүдийг “Мазала” үндэсний дээд лиг, Нэгдүгээр лиг, “Футзалын дээд лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн ахлагч, ахлах дасгалжуулагч, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны сэтгүүлчдийн саналаар шалгаруулжээ.

Шилдгээр шалгарсан тамирчдыг танилцуулж байна.

 
  • “Оны шилдэг эрэгтэй тоглогч”- Х.Цэнд-Аюуш /Үндэсний шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч/
  • “Оны шилдэг эмэгтэй тоглогч” - О.Цасан-Охин 
     
    /“Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч/
  • “Шилдэг футзалын тоглогч” - П.Алтантулга
     
    /Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубийн ахлагч/
  • “Шилдэг гоол”- Д.Шийравжамц
     
    /Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болжээ.
  • Эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагч - Д.Лүмбэнгарав
     
    /“Улаанбаатар сити” клубийн ахлах дасгалжуулагч/
  • Эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагч- Л.Банзрагч
     
    /“Арвис” клубийн дасгалжуулагч/
  • МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал - “Дуулиан 2020”
  • "Бэлгэдлийн 11"
АНУ, Хятадын талууд
АНУ, Хятадын талууд "нэгдүгээр үе шат"-ны худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа
 
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.