Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: 2023 оны төсөв бол асар их тэлсэн төсөв орж ирсэн, энэ нь эдийн засагт муу үр дагавартай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

АН-ын бүлгийн хурлаар ярилцсан асуудлын талаар АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Цаасан дээрх бодлогооор эдийн засгийг тогтворжуулна, мөнгөний хатуу бодлого барина гэх сайхан бодлого байна. Гэтэл үнэн хэрэгтээ орж ирсэн тоонуудыг нэг бүрчлэн үзэхэд ямар бодлого алга.

Нэгдүгээрт, ажлын байр бий болгох зүйл огт алга. Ажлын байр 2000 оны үеэс багассан орсон. Инфляц асар их хөөрөгдөж, цаашид бараа бүтээгдэхүүний үнэ улам л нэмэгдэнэ. Яагаад гэвэл шинээр нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй гэж бичиж байгаа нь сайхан болов ч 2,5 их наяд төгрөг зарцуулна гэж байна. Бид яагаад алдагдалгүй төсөв оруулж ир гээд байна вэ гэвэл өнөөгийн энэ алдагдалтай төсвөөр бид гадаад өрийг төлөх ямар ч боломж байхгүй байна. Яаж энэ өрийг төлөх гээд байна вэ. Хэрэв төлж чадахгүй бол шууд дефолт зарлагдана. Нэг үгээр хэлэхэд 2023 оны төсөв бол асар их тэлсэн төсөв орж ирсэн. Эдийн засагт муу үр дагавар авч ирнэ.

Үүнээс гадна нүүрсээ офтек гэрээгээр ихэнх мөнгийг нь аваад урьдчилаад хэрэглэчихсэн. Эрчим хүчний үнэ үүнээс болоод нэмэгдэж эхлэнэ. ААН-үүд үүд хаалгаа барьж эхлэнэ, юмны үнэ өснө.

Ингэж эдийн засгийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлж орж ирэх нь ард түмнийг хуурч байгаа асуудал юм" хэмээлээ.

МАН: Ирэх жил шинэ хөрөнгө оруулалтын төсөл тавих бол санхүүжих дүн нь улсын төсвийн 30 хувиас доошгүй байх ёстой
МАН: Ирэх жил шинэ хөрөнгө оруулалтын төсөл тавих бол санхүүжих дүн нь улсын төсвийн 30 хувиас доошгүй байх ёстой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.