Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Опал“ ирэх сарын 4-нөөс Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглогдоно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 17 секунд

АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг Орфей театрынхан аравдугаар сарын 7-ноос үзэгчдийн хүртээл болгож буй. Тэгвэл арваннэгдүгээр сарын 4-нөөс 30-ны хооронд Опал жүжгээ "Хүн театр"-т бус Монголын Хүүхдийн ордны тайзнаа тоглохоор болжээ. Тасалбарын үнэ 50.000 төгрөг.

“Everybody loves Opal” жүжгийн зохиол нь 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдож байсан түүхтэй. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байв. Ингэхдээ зөвхөн “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээсэн байна.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл, 28 утга зохиолын бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан, нэрийн хуудас болсон жүжгийн зохиол нь “Everybody loves Opal” аж.

Хөгжлийн банкны хуулийг өөрчилж, улстөрчдөөс холдуулахгүй бол дараагийн ээлжнийхэн ХООЛОНДОО ОРНО шүү
Хөгжлийн банкны хуулийг өөрчилж, улстөрчдөөс холдуулахгүй бол дараагийн ээлжнийхэн ХООЛОНДОО ОРНО шүү
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.