Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: “Суруга корпораци“-ийн Гүйцэтгэх захирлыг хар тамхины хэрэгт гүтгэсэн иргэд энэ үйлдлийнхээ дараа хувиараа бизнес эрхэлж эхэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр "Суруга Монгол"-ын хохирогчтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гочоосүрэн гэх иргэнтэй холбоотой хэрэг байна. Гочоосүрэн нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, ХУД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Палас" зочид буудлын .. тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн Суруга корпорацийн Гүйцэтгэх захирал асан Хара Цүнайкагийн орны матрас дор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэг гүтгэсэн. 2012 онд үйлдэгдсэн Гочоосүрэн, Тэргэл гэх иргэдтэй холбоотой хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс 2012 оны арваннэгдүгээр сард анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ нь илэрхий үйлдэгдсэн хэрэг байна.

Эдгээр иргэд нь Япон улсын иргэнийг гүтгэсний дараа хувиараа бизнес эрхэлдэг болчихсон. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Хара Цүнайка нь нас барсан тул цагдаагийн байгууллагаас хүүг нь хохирогчоор татахаар ажиллаж байна" хэмээлээ.

ШУУД: “Гадаадын хөрөнгө оруулагчид“-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар ХЗДХЯ-наас мэдээлэл хийж байна
ШУУД: “Гадаадын хөрөнгө оруулагчид“-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар ХЗДХЯ-наас мэдээлэл хийж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц