“Эрдэнэс тавантолгой” ХК дахь шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр АТГ-аас тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн албан өрөө болон зарим ажилтны өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн.
Энэ хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Б.О-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгосон, хахууль авах, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа хийгдэж байгаа аж.
Шалгалтаар хэлтсийн дарга Б.О-гийн хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний мөнгө хурааж, "Бенз Жи-500" тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Г.Лхагвадорж