Өнгөрөгч есдүгээр сард нээлтээ хийсэн "Зура 2: Цурам ажиллагаа" кино Монголын кино театрын зах зээлийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо. Эл уран бүтээн дэлгэцнээ гарч эхэлснээс хойш одоогийн байдлаар 250 мянга+ тасалбар борлуулж Монголын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлтийн амжилт тогтоогоод байгааг Монголын кино театруудын холбооноос мэдээллээ.
Сонирхуулахад, Фантастик продакшны бүтээл “Байтаг богд” киноны амжилтыг эвдэж шинэ амжилт тогтоожээ. Энэ талаар тус продакшны зүгээс "Бидний уран бүтээлийг шимтэн үздэг үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Сайн кино хийх хамгийн гол хүчин зүйл бол үзэгчид та бүхний санал, шүүмжлэл билээ. Өдрөөс өдөрт бүтээлээс бүтээлд сайжирч Монгол киног гадаад орчинд гаргахын төлөө ажиллах болно" гэлээ.