Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банканд хүнээ томилсон, мөнгийг нь цөлмөсөн, бодийг нь хөтөлсөн улстөрчдийг бүгдийг нь шалгая

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 32 секунд

МАН-д ирэх сонгуулиар хамгийн том гай болох толбо бол Хөгжлийн банкны хэрэг. Солонгосуудыг хөөж гаргасан тэр цагаас үүдэлтэй улстөрчдийн “мөнгөний авдар” болсон Хөгжлийн банкны хэрэг оны эхээр өндрийг авсан. Одоо бараг царцах тал руугаа орж байна.

Учир нь мөнгөтэй ганц нэг улстөрчид нь олон нийтээс ирэх галаас айсандаа зээлээ бүхэл хахалаар нь төлж, элдэв татлаа түлхээгүй хэд нь байгаа бүхнээ хураалгаад дууслаа.

Харин тэр завсарт нь улстөрчдөөс хамааралтай, аль ч төр засгийн үед юунд ч дийлдэхгүй хэдэн бизнесмэн нэртэй “хулгарууд” мөр бүтэн үлдэв. Бүр зээлээ төлөхгүй луу унжиж эхлэв.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн” группын Б.Мөнхтөрөөс эхлээд зээлээ төлдөггүй том толгойтнууд хогийн ургамал шиг олшров.

Мэдээж зээлээ төлөхгүй Хөгжлийн банкыг дефолтын ирмэг рүү түлхэж буй зээлдэгчдийн ард улс төрийн том нөлөө бий. Түүгээр ч барахгүй хууль хяналтынхан Хөгжлийн банкыг “тоносон” этгээдүүдийг сугалах маягтай аяглаж буй нь гаслантай. Өнгөрсөн хавар гэхэд л Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг хүчээр шахуу хэрэгт холбогдуулан бараг утгагүй шахуу “нус” нааж байгаад түдгэлзүүлэхээр оролдож байв. Уг нь шударгаар ярьвал Н.Алтанхуягийг шалгаж байгаа юм бол Хөгжлийн банктай Ерөнхий сайдын хувиар хамтарч ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатыг хүртэл шалгах хэргтэй. Нэмээд 2021 оны хүртэл Ерөнхий сайд байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч шалгах ёстой. Эргэн тойрон, элдвийн хүрээлэгчдийг нь зүгээр өнгөрөөж болохгүй. Гэвч эрх баригчид тэгэхийг хүссэнгүй.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банктай нэр холбогдсон улстөрчид, бизнесийн төлөөллүүд. Үе үеийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал болон Хөгжлийн банкны хуулийг өөрчилж, “нохойн замаар” оруулсан гишүүдийг эхнээс нь нэгд нэгэнгүй шалгуулмаар байна. Мөн дээр хэлсэнчлэн зээл хуйгаа төлөхгүй гол гаргахаар гэтэж яваа нөхдүүдийг хуулийн илд нь ялгах хэрэггүй. Хөгжлийн банкнаас мөнгө авсан банкаас зээлсэн Ж.Батзанданг 30 хоног цоожилдог шиг ээ том толгойлсон зээлдэгчид, улстөрчидтэй яг адилхан хууль ярьцгаая. Аль намын үед хэн эрх мэдэлдээ хамгийн их дулдуйдаж Хөгжлийн банк руу томилгоо шахаж, зээл гаргуулж байсныг л ил болгочих. Я.Содбаатар, Б.Жавхлан гээд хэн нь хамгийн тэргүүн эгнээнд бичигдэж буйг нь зарлах хэрэгтэй.

Хөгжлийн банкны хэрэг бол жирийн нэг хулгай биш. Буруу тийшээ эргэвэл улсаараа дефолт руу гулсаж орох томоохон эрсдэл араасаа дагуулсан хэрэг. Тиймээс ширхэг хүн, ширхэг асуудал ч үлдээлгүй шалгах хэрэгтэй. Тэгсэн цагт л олон нийт төрдөө итгэнэ. Олон зуун хулгайчид төрөөс амар жимэр хулгай хийхээ болино.

Дахиад хэлье. Төрийн арьс нөмөрсөн хулгайчдыг ялгах хэрэггүй.

БАЙНГЫН ХОРООД хуралдана
БАЙНГЫН ХОРООД хуралдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.