Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өргөө амаржих газраас халагдсан алба хаагчидтай уулзаж, бодит мэдээллийг гаргахаар ажиллаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өнөөдөр "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгтэй ЗГХЭГ-аас байгуулагдсан ажлын хэсэг уулзсан. Уулзалт болон тус эмнэлэгт хийж буй хяналт шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Засгийн газраас гарсан ажлын хэсэг маш нягт ажиллаж байгаа. Өргөө амаржих газрын ажилчидтай нэг нэгэнгүй уулзалт хийж, ажлаас чөлөөлөгдсөн алба хаагчидтай уулзалт хийж, бодит мэдээллийг гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар захирал асан Ж.Энхцэцэгтэй уулзсан. Ойрын хугацаанд ЗГХЭГ-аас гарсан Ажлын хэсэг дүнгээ нэгтгэж, олон нийтэд мэдээлнэ. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарт захиргааны хяналт шалгалт хийхээр ажиллах үүрэг өгөгдсөн. Үүний хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга н.Бямбасүрэн ахалж ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн салбар дотор байгаа ашиг сонирхлын зөрчлийг хянаж, шалгаж нэг талд нь гаргах хүсэлтийг Засгийн газраас Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн" гэлээ.

Д.Амарбаясгалан: Эрдэнэс Тавантолгой ХК оны эцэст 500 сая долларыг төвлөрүүлэх тооцоог гаргасан
Д.Амарбаясгалан: Эрдэнэс Тавантолгой ХК оны эцэст 500 сая долларыг төвлөрүүлэх тооцоог гаргасан
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.