Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Эрдэнэс Тавантолгой ХК оны эцэст 500 сая долларыг төвлөрүүлэх тооцоог гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хөрөнгө оруулалт, арга хэмжээний хэрэгжилт, үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо. Эл компани есдүгээр сарын байдлаар 587 орчим сая долларыг Монголбанкинд татан төвлөрүүлсэн. 1 их наяд 860 орчим сая долларын борлуулалтыг хийсэн байна. Энэ нь мөнгийг хэр хэмжээний мөнгө татан төвлөрүүлэх боломжтойг судалж танилцуулах үүрэг өгсөн. Мөн Тавантолгой компаниас өгсөн мэдээллээр оны төгсгөл гэхэд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ 300 орчим сая долларыг төвлөрүүлэх боломжтой гэх тайланг явуулсан байдаг. Үүнийг нь Засгийн газар нягталж, гэрээ хэлцэл хийсэн худалдан авагчидтай ярилцаж, борлуулалт тал дээр менежмент хийх үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ утгаараа оны эцэст 500 сая долларыг төвлөрүүлнэ гэж тооцоод байгаа" гэлээ.

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна