Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Уг хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын иргэдээ гадаад улсаас татан авах захиалгат нислэгүүдийн талаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ “Одоогийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Маргааш Улаанбаатар-Истанбул чиглэлд тусгай үүргийн нислэг зохион байгуулна. Тавдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод газардах уг нислэгээр 170 гаруй иргэн эх орондоо ирнэ.
Мөн тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаан-Үд, Эрхүү хот дахь Консулын газарт бүртгүүлсэн 400 гаруй иргэд Алтанбулаг боомтоор ирнэ. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байхыг шаардана.
Тавдугаар сарын 18-ны өдөр Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр БНЭУ-аас ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг авчирна. Зай хол учраас тавдугаар сарын 19-ны өдөр Улаанбаатарт ирнэ гэж төлөвлөж байна. Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг баталгаажуулж байна” гэв.
ШУУД ҮЗЭХ: