Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат: Бид Э.Цэндбаатарт машин авч өгөх албагүй, үүрэг ч байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар гавьяатынхаа найрыг хийсэн. Энэхүү найранд уригдаж очсон Архангай аймгийн гишүүд болох Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар "Jimmy" машин амласан ч одоо болтол өгөөгүй аж.

Энэ талаар Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд "Өнгөрсөн хавар байхаа Э.Цэндбаатар найраа хийхдээ нутгийн зөвлөлийнхнийг ирээч гэж урьсан. Бид Э.Цэндбаатартай холбоогүй. Архангайнх гэсэн сураг л байсан. Тэгээд уулзсан. Бид нутгийн зөвлөлөөрөө ярилцаад амжилт гаргасан юм чинь унаа тэрэгний асуудалд шийдье гэж тохирсон. Тухайн үед цаг орой болсон байсан болохоор Jimmy гэдэг машины эрхийг "Бридж групп"-ээс авсан. Тухайн эрхийн бичиг нь түгжрэлд ороод бид амлаад гарсан. Үүний дараа Э.Цэндбаатар хоёр гурван удаа уулзсан. Мэдээж үүнийг төсвийн мөнгөнөөс шийдэхгүй. Бид шууд аваад өгчихөөр бэлэн мөнгөтэй хүмүүс биш. Ямартай ч эрхийн бичгийг нь гардуулсан. Тэгээд өөрт нь ч хэлсэн. "Нутгийн зөвлөл бол хандив цуглуулдаг юм. Үүнд цаг хугацаа орно. Асуудлыг чинь шийдэж өгнө" гэдгээ хэлсэн. Гэтэл тавдугаар сараас Э.Цэндбаатар хэвлэлээр янз бүрийн юм ярьж эхэлсэн. Миний нэрийг барьж, PR хийлээ гэх мэт. Түүний нэрийг бид яриад яахав дээ.

Бид мөнгийг нь цуглуулж байгаа. Гэтэл Э.Цэндбаатар болон түүний хамаарал бүхий хүмүүс бид нар руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь "Ер нь албатай ч биш. Үүрэг байхгүй". Бид "Бридж групп"-т урьдчилгаа 5-10 сая төгрөг өгсөн. Түүнээс залилаад, PR-аа хийгээд байгаа юм байхгүй. Мөнгө нь бүрдвэл Архангай аймагт хэрэгтэй байгаа түргэн тусламжийн машиныг нь аваад өгчихдөг юм билүү гэж ярилцсан" хэмээлээ.

Компани бойкотлох үеэр ажилтан амиа алджээ
Компани бойкотлох үеэр ажилтан амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.