Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОГНОЗ: УИХ-ын дараагийн ДЭД ДАРГА хэн бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 1 секунд
Ubn.mn

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Уг хурлаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжлээ. Мөн уг хурлаар эзгүй байгаа Боомт хариуцсан сайдын томилгоог ярих болов уу гэж таамаглаж байсан ч ҮХНӨ-тэй уялдуулж оруулж ирэхээр түр хойшлуулсан бололтой.

Тэгвэл одоо МАН-ын гишүүд дунд ором гарсан УИХ-ын дэд даргын албан тушаалд хэнийг томилох вэ гэдэг асуудал яригдах учиртай. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг Боомтын сайдад явбал хэн тус байнгын хороог тэргүүлэх вэ гэдэг асуудлыг УИХ-ын дэд даргын томилгоотой уялдуулж ярих нь зүйтэй.

Мэдээж УИХ-ын дэд дарга буюу Г.Занданшатарыг эзгүйд хурал удирдах хүнээр нэгдүгээрт улс төрийн ранктай, повертай хүн томилох нь ойлгомжтой. Харин мерит буюу сүүлийн үед Ардын намынхны томилгоо бүр дээрээ барьж буй шатлан дээшлүүлж томилох талаасаа УИХ-д хоёр буюу түүнээс дээш удаа сонгогдсон эрхмийг томилно. Сая сайдуудыг томилохдоо хүртэл хоёроос дээс сонгогдсон, багадаа нэг удаа байнгын хороо тэргүүлсэн гэх зэрэг шалгуурыг тавьж Ерөнхий сайд сонголтоо хийсэн.

Тэгвэл энэ жишгээр бол УИХ-ын дэд даргаар томилох хүнийг нэрийг хоёр гуравхан хүн дотроос хайх нь гарцаагүй. Хоёр сонгогдсон 36 гишүүн МАН-ын бүдүүн бүлэгт байгаа 13 нь сайдын албан тушаал хашиж байна. Харин байнгын хорооны даргаар 6 гишүүн ажиллаж байна.

Харин Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ж.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Н.Энхболд,. Ж.Эрдэнэбат, Д.Сарангэрэл гэсэн гишүүд одоогоор албан тушаалгүй байгаа юм. Эндээс дөнгөж саяхан сайдаас огцорсон Д.Сарангэрэл улс төрийн “окоп” руугаа хэдийн шургалсан. Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар хэрэг төвөгөөсөө болоод хөдөлж чадахгүй болсон. Ё.Баатарбилэгийн хувьд Хөгжлийн банктай “уягдаад” эргүүлэн татагдах эсэх нь яригдаж байхад дэвшиж томилогдох боломжгүй. Гишүүд нь ч, иргэд ч хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Даваасүрэнгийн хувьд МАН-ынхан “шантааж”-ны улс төрөөс хол байцгаая гэж сүүлийн үед их дуугардаг болсон томилгооны тойрогт багтах нь юу л бол. М.Оюунчимэгийн хувьд эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдгээрээ боломжтой дөнгөж саяхан байнгын хорооноос буусан. Ш.Раднаасэд гишүүн улс төр хийхээс илүүтэй өөр зүйлд анхаарал хандуулж буй. Н.Энхболд, Х.Баделхан тэргүүтэй ахмадууд 24 оны сонгууль хүртэл чимээгүй сүсэлж байгаад жагсаалтад багтахаа илүү чухалчилж буй. Ж.Бат-Эрдэнэ сүүлийн үед Ерөнхийлөгчтэй ойр гүйх болсон ч гүйцэтгэх засаглалын зүгээс түүнийг дэмжих галын дэмжлэг муу. Ж.Дэлгэрсайхан гишүүнд дэд даргын амбиц байгаа эсэх нь ч тодорхойгүй байна.

Ингээд үзэхээр УИХ-ын дэд даргаар томилогдох магадлалтай хүмүүсийг дараах дөрвөн хэсэгт хувааж үзэж болохоор байна.

Нэгдүгээрт, Ж.Мөнхбатыг дэд даргаар томилж мэднэ. Учир нь Ж.Мөнхбатын амбиц Шадар сайд, ЗГХЭГ-ын даргаар хэмжигдэнэ. Хуучин “ЖАР”-аас үлдсэн толгойлогч маягийн түүний хувьд энэ анзааны амбиц бий. Тиймээс Боомтын сайд гэх төсөв тааруу, хүн хүчгүй, портвелгүй сайдыг сонирхохгүй хойшоо суугаад байгаа юм. Хэрвээ С.Амарсайханыг Боомтын сайдаар томилоод, Ж.Мөнхбатыг Шадар сайдад томилбол түүний байнгын хороо онгойно. Энэ томилгоо явахгүй бол мань эр 2024 он хүртэл УИХ-ын дэд даргын суудалд нам гүм суухыг үгүйсгэхгүй.

Хоёрдугаарт, Сайд, байнгын хорооны томилгоонд оролцоогүй Өвөрхангайнханд УИХ-ын дэд даргыг өгч, С.Чинзоригийг томилох магадлал хамгийн өндөр. Өвөрхангайхан энэ намрын томилгоонды тойргоос олигтой юм хүртээгүй гэдэг гол ньюансаас үүдэж уг томилгоо явагдаж мэднэ.

Гуравдугаарт, Эмэгтэйчүүдийн төлөөллөөс УИХ-ын дэд даргыг томилж мэдэх юм. Хүн сонсоход итгэмээргүй ч гэсэн хамгийн эмэгтэйчүүдээс хамгийн эхэнд яригдаж мэдэх хүн нь Д.Сарангэрэл. Тэрбээр, сүүлийн хэдэн жил тасралтгүй сайд хийсний цаад учир нь У.Хүрэлсүхээс гадна НАМЭХ гэдэг том байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн байгууллагын квотоороо томилгоонд тасралтгүй оролцоод байгаа юм. Сүүлийн үед НАМЭХ-г түүнээс авах яриа МАН дотор гарах болсон. Тиймээс Д.Сарангэрэл гишүүнийг УИХ-ын дэд даргад дэвшүүлэн “зайлуулаад” НАМЭХ-ны тэргүүнийг нь авахыг намынхан нь эрмэлзэж магадгүй. Хэрвээ тэр биш бол М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг тэргүүтэй хоёр сонгогдсон гишүүдийн хувилбар ч байж мэднэ. Учир нь Д.Аюурсайхан сая НАМЭХ-ны квот руу явсан тул дэд даргыг эмэгтэйчүүддээ өгч мэднэ.

Дөрөвдүгээрт, сааль сүүнээс ихээхэн хоцорч бус Сү-гийн фракц. Намрын томилгоонуудаас олигтой хүртэж чадаагүй. Ганц урдаа барьдаг Ч.Хүрэлбаатар нь хамгийн том яамыг авснаас өөр шальсангүй. Гэхдээ Ч.Хүрэлбаатар нь одоо улс төрд фракц байгуулах хэмжээнд хүртлээ “өссөн” тул яг нарийндаа Сү гэж харахад ч бэрх болсон нь үнэн. Тиймээс УИХ-ын дэд даргад хоёр сонгогдсон гишүүдээс Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нарын нэг явах магадлалтай. Энд нэг ньюанстай зүйл байгааг дурдахгүй бол болохгүй. Хэрвээ Ж.Мөнхбат сайдаар явбал Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар бараг л Ц.Мөнх-Оргил гишүүн очих байх. Тэгсэн тохиолдолд УИХ-ын дэд даргад Д.Цогтбаатарынх нь нэр илүү яригдана. ТББХ-ны дарга хөдлөхгүй бол энэ хоёрын нэг дэд даргад яригдана. Бараг л Ц.Мөнх-Оргилд нь илүү боломж байгаа болов уу.

Товчоор хэлбэл, МАН-ын дарга нар гэв гэнэт л НЭГДҮГЭЭР АНГИЙН нөхдүүдээсээ томилохоор шийдчихгүй бол УИХ-ын дэд дарга, ТББХ-ны дарга нарын томилгооны шоо эдгээр нэрс дунд л эргэлдэх буй за.

Г.Лхагвадорж

“Энигма“ компани Дугуй цагааны тохижилтын ажилд саад учруулснаас болж, 200 сая орчим төгрөгийн алдагдалд оржээ
“Энигма“ компани Дугуй цагааны тохижилтын ажилд саад учруулснаас болж, 200 сая орчим төгрөгийн алдагдалд оржээ
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.