Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Дүү маань “Жэт финанс“ ББСБ-д оролцоотой байсан нь үнэн гэхдээ 900 сая төгрөгийн зээл авч төлсөн байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 22 секунд

Сангийн сайд Б.Жавхланг ББСБ-аараа дамжуулан 900 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тархаад буй. Иймд сэтгүүлчид Б.Жавхлан сайдаас уг асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы хуралдаанаар таныг 900 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Өнгөрсөн долоо хоногт томилолтоор гадаада ажиллаж байгаа ирлээ. Энэ хооронд дээрх асуудлыг чуулганы хуралдаанаар ярьсан байна лээ. Өчигдөр ч гэсэн ярьсан. Анхааралтай сонслоо. Тиймээс өнөөдөр тайлбар хийхгүй бол болохгүй нь.

Нэгдүгээрт, Улсын ажил буюу боомттой холбоотой асуудал ярьсан байна лээ. Монгол Улс анх 2012 онд Чингис бондоос эхлээд хөрөнгийн зах зээл дээр гарч эхэлсэн. Түүнээс хойш нийт 7 бонд гарсан байдаг. Энэ нь манай улс олон улсын хөрөнгийн зах зээл дээр тоглогч болсон гэсэн үг. Тиймээс ирэх жил ЗГ-ын бондуудтай холбоотой гурван үйл явдал болно. Үүний хоёр нь ХБ-тай холбоотой.

Ирэх онд засгийн газрын баталгаатай Самурай бондын өрийг төлнө. Тэгэхээр үүнд урьдчилж ЗГ-ын бондын эрхийг авч гарч ирж байгаа. Тиймээс ХБ дээр ямар нэг эрсдэл үүсгэхгүйн тулд эрхийг авч байгаа.

Хоёрдугаарт, Өөртэйгээ холбоотой асуудлыг ярья. Хэд хэдэн ААН-үүд дурьдсан байна лээ. Би өөрөө Дархан хотод төрж, өссөн хүн. Дарханаар хаяглагдаж байгаа хоёр компани байна лээ. Түүний нэг нь Дархан Минж. Энэ компани бол надтай надгүй 20 гаран жил миний оролцоогүй унаж босоод, өрөө төлөөд явдаг, Дархан хотын нүүр нь болоод явдаг ийм компани. Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Би үүнд огт оролцоогүй.

Харин Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед Бондын зөвлөлийн гишүүн байсан. Анхны бондын эх үүсвэрээр олгогдож байсан зээлүүдийн талаар сайн мэдэх ёстой. Нөгөө нь "Ган хүдэр" компани гэсэн. Энэ компани мөн л ХБ-аас зээл авсан юм байна. Тэгэхээр зээл олгогдож байх үед миний оролцоо огт байхгүй байсан.

Түүнээс гадна Дэд сайд байсан Ш.Лхамсүрэнгийн "Мондулаан" компанитай холбосон байна лээ. Би түүнтэй ямар холбоотой байх вэ дээ. Түүнийг шаардлагатай бол шалгуулахад бэлэн байна. Нээлттэй асуудал.

Мөн 900 тэрбум гэдэг бол хэтэрхий байна. Гүтгэнэ гүтгэнэ гэхэд жаахан баримжаатай байх хэрэгтэй. Өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн өөрөө мэдэж будилж байгаа байх. Бичил санхүү гэдэг төслийн бүтэц нь Монголбанкны эх үүсвэр огт биш. Нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум байсан байна. Би сая мэдээлэл авлаа. Нэг зээлдэгчид 500 сая төгрөгийн зээл олгож байсан юм байна.

Манай дүү тэр "Жэт финанс" ББСБ-д оролцоотой байсан нь үнэн. Тиймээс 2020 оны сонгуулийн үеэр дүүгээ болиулсан байдаг. Зээлийн түүх нь 2012 онд 260 сая төгрөг, 2014 онд 260 сая төгрөг, 2015 онд 400 сая төгрөг зээлээд 2018 онд хамгийн сүүлд төлөөд дуусгасан байдаг. Тиймээс 900 тэрбум төгрөг яагаад гарч ирснийг сайн ойлгохгүй байна.

-Чингис хаан банкинд байршуулсан 49 тэрбум төгрөгийн талаар ярихгүй юу?

-Үүнийг бас судалж үзлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд болсон үйл явдал юм байна. Би 2016 онд нэр дэвштэлээ 20 жил банк санхүүгийн байгууллагад ажилласан. Тиймээс энэ салбарт ажиллаж байсан хүмүүсийг сайн танина. Гэхдээ миний бүх таньдаг хүмүүстэй намайг холбоод байвал дуусахгүй.

Чингис хаан банкийг яагаад надтай холбоод байдаг юм. Тэнд миний таньдаг, мэддэг хүмүүс хөрөнгө оруулаад явсан байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд ямар нэг байдлаар шууд хамаарч, албан тушаалаа ашигласан зүйл огт байхгүй. Тухайн үед тус банк эх үүсвэрүүдээ байршуулсан байдаг юм байна. Гэтэл эрсдэлд орчихсон. Үүнд яагаад намайг хардаж, сэрдээд байна. Хэрэв тиймм зүйл байвал үүнийгээ баталгаажуулж, шалгуулах бүрэн боломжтой, нээлттэй.

Хөгжлийн банкны асуудал манай засгийн газрын зорилготой нийлж, үр дүнтэй ажиллаж байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр цаашид ХБ-тай холбоотой чанаргүй зээлтэй хатуу ажиллана.

-Ц.Даваасүрэн гишүүний хэлснээр таны хамаарал бүхий хүмүүс байгаа юу?

-Байхгүй. Би энэ салбарт 20 жил ажилласан хүн. Бүгдийг нь би танина. Бүгдийг нь надтай холбож бас нөгөө хүмүүсийн нэр хүндэд ч халдаж болохгүй. Энэ ёс зүйгүй үйлдэл шүү. Индиана их сургуульд хамт сурж байсан хүмүүсийг хамруулах нь зөв эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

-Найз н.Мөнхбаярын талаар ярихгүй юу?

-н.Мөнхбаяр бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн. Одоо ХБ-тай холбоотой асуудалд шалгагдаад явж байгаа асуудал байна. Тиймээс үүнийг хуулийн байгууллага шалгаад явж байгаа асуудал байна. Үнэн мөнийг нь гаргаж ирэх байх. Гэтэл үүнд намайг хамааруулаад, надаас болоод шалгагдаж байгаа асуудал байхгүй болов уу гэсэн итгэлтэй байна.

Удирдах зөвлөл Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад 100 хувь дэмжлээ
Удирдах зөвлөл Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад 100 хувь дэмжлээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.