“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 5-ны өдөр товлосон ч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан.
Хүсэлтдээ холбогдох баримтыг хавсарган, шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасан байдаг.
Энэ дагуу гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн шүүхэд эхэллээ.