Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Б.Жавхлан сайд банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумаар гурван удаа зээл авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бонд баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад үгүй болгосон. Манай үед 2017 онд Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. Ингэж сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз зээлийн газрын захирал, н.Уянга нь бас цуг сурч байсан. Эд нар Чингис банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Ийм байхад таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд нь зогсохгүй байна.

Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл Зэт финанс банк бус санхүүгийн байгууллагаараа 900 тэрбумаар гурван удаа зээл авсан.

Хяналт шалгалтыг энэ улсуудаас эхлэх ёстой. 23 компанийг АТГ-д шалгуулахаар өгсөн" гэв.

Зуслангийн замд хоёр автомашин мөргөлдөж, жолооч амиа алджээ
Зуслангийн замд хоёр автомашин мөргөлдөж, жолооч амиа алджээ
 
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.