Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлосон байсан. Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, шуурна
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, шуурна
 
Хуульч Б.Баяраа: “АТГ Ерөнхий сайдыг шалгана“ гэдэг үлгэрт итгээд  байгаа юм биш биз дээ.  АТГ-ыг Ерөнхий сайдын харьяанд өгөх хуулийг хулгайгаар баталчихсаныг мартчихсан уу