Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох залилангийн хэргийн хохирогчид мэдээлэл хийлээ. Хохирогчид "Бэлтэс мөрөн" ХХК-ийн улмаас ах дүүсээрээ нийлээд 500 сая гаруй төгрөгөөр хохирсон хүмүүс байна. Гэтэл аймгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаа нар, дарга н.Гантулга ажил хийгээгүй. Мөрдөн байцаах тасгийн 4-5 мөрдөгч Хөвсгөлд очсон. Тэд "13 холбоотой дансанд нэг ч төгрөг байгаагүй. Битүүмжилсэн газар бэлэн төгрөг байгаагүй" гэсэн. 40-50 тэрбум төгрөг гэдэг бол 5-6 тонн мөнгө шүү дээ. Хармаалаад явах боломжгүй. Энэ мөнгө хаачив. Хаашаа ё нуусан байж болзошгүй. Тиймээс энэ асуудалд УИХ анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Ер нь тус компанид ихэвчлэн малчны зээлтэй, тэтгэврийн зээлээ аваад хийчихсэн настай улсууд асар их байна. Хөдөө суманд ч гэсэн төрийн албан хаагчид ах дүү, хамаатан садангийнхаа нэр дээр цалингийн зээл аваад хийчихсэн улс зөндөө байна" хэмээлээ.
Иргэн Н.МЯГМАРСҮРЭН "Би "Бэлтэс Мөрөн" компанийн үйл ажиллагаанд итгэхгүй нэг жил гаруй явсан. Тэгээд ах дүү хамаатан садан, ойр дотны хүмүүс мөнгө хийгээд буцаад аваад болоод байхаар нь хүүгийнхээ хадгаламж, дүүгийнхээ ноолуурын мөнгийг, мөн ахаараа малчны зээл авахуулаад хийсэн. Ганцхан удаа мөнгө хийгээд авъя гэж бодсон. Гуравдугаар сард мөнгө цуглуулаад хийсэн. Гэтэл дөрөвдүгээр сард буцааж авахаас гурав, дөрвөн хоногийн өмнө дампуурчихсан. Цагдаагийн газар очиход "Маргаашаас үйл ажиллагаа нь хэвийн явагдана. Та нар санаа зоволтгүй. Тар" гэсэн. Маргаашаас нь хэвийн үйл ажиллагаа явагдах юм болов уу гэсэн байхгүй. "Бэлтэс Мөрөнг"-гийн дарга, цэрэггүй бүгд тараад алга болчихсон" хэмээлээ.