Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс коронавирусийн BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүнг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Өнөөдөр буюу Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

09.00 цагт “Чингис хаан”-ы музейд Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойг тохиолдуулан "ЧИНГИС ХААН АТЛАС"-ын нээлтийн үйл ажиллагаа, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулна.

09.00 цагт Багшийн дээдийн “Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Lavlagaa.e-mongolia.mn" системийн нээлт болно.

09.30 цагт: ХААИС-д Ойн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан “Ойн салбар-60” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

10.00 цагт: Соёлын өвийн Үндэсний төвд, Соёлын бүтээлч сарын хүрээнд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Төрийн ордонд, Монголын эм зүйн ажилтны 8 дугаар Их хурал болно. Утас: 9311-6060, 9979-7227.

11.00 цагт: ХӨСҮТ-өөс коронавирусийн BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, томуу, томуу төст тархалт, вакцинжуулалтын үр дүн, бусад амьсгалын замын халдварт өвчний талаар удирдлагууд нь мэдээлэл өгнө. Утас 8964-7777.

11.00 цагт Төрийн ордонд Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангаас “Нандин бүхнээс хамгаалья-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9139-9149.

11.40 цагт: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн нээлт болно.

15.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд Говьсүмбэрийн язгуур урлагийн "БОРЖИГИНЫ ХҮҮХДҮҮД" урлагийн тоглолт анх удаа нийслэлд зохион байгуулна. Боржигин язгуур урлагийн соёлын өвийг тээгчид болсон хүүхдийн урлагийн наадамд урьжээ.

-ШУА-д Академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн “Цахим шилжилт: Туршлага, сорилт” хэлэлцүүлэгтэй.

-"Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг-2022” “болно.

-Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооноос зохион байгуулж буй “Загварын 7 хоног” өнөөдөр эхэлж байна.

-МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Археологийн судалгааны төв, Археологи, антропологийн тэнхимээс "Монголын археологи: Орчин цагийн судалгаа, шинэ хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

АН-ынхан МАН-тай зэрэгцэж ҮБХ-гоо хуралдуулахаар бэлтгэж, С.Эрдэнэ үүнийг эсэргүүцэн Ч.Өнөрбаярыг С.Баярцогттой нийлсэнд уурлаж генсекээс нь огцруулжээ
АН-ынхан МАН-тай зэрэгцэж ҮБХ-гоо хуралдуулахаар бэлтгэж, С.Эрдэнэ үүнийг эсэргүүцэн Ч.Өнөрбаярыг С.Баярцогттой нийлсэнд уурлаж генсекээс нь огцруулжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.