Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“10-аас дээш саяын цалинтай бол 15 хувь, 15 саяаас дээш бол 20 хувийн татвар авахаар тусгасан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэсэн яасан бэ. Сонгуулийн үеэр та нарын төлөө ажлаа гялалзуулна гэчихээд л гарч ирсэнийхээ дараа бүх төсвийн хуулийг хэлэлцэх үед татвараа нэмээд ороод ирэх юм. Баялаг бүтээгчдээ дээрэмдэх замаар улсаа хөгжүүлнэ гэж юу байх вэ дээ" гэв.

Сангийн яамны ТНБД Ж.Ганбат "Татвар нэмж байгаа гэдгээр ойлгох нь өрөөсгөл. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгож байгаа юм. Шатлалтай байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг сая, арван саяын цалинтай хүн адил татвар төлж байгаа. 10 саяаас дээш орлоготой хүмүүсээс 15 хувиар, 15-аас дээш орлоготой хүмүүсээс 20 хувиар татвар авна гэж байгаа. Хувь хүний орлогын албан татвар төлж байгаа хүмүүсийн 0.1 хувь нь л энэ шатлалд хамаарч байгаа" гэлээ.

Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг, бизнесийн чиглэлээр Монгол, Германы хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна
Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг, бизнесийн чиглэлээр Монгол, Германы хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.