Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрсөн эцгээ хөнөөсөн 17 настай хүүг нэг сар цагдан хорихоор болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Энэ сарын 10-нд 22.26 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан-Өлгийн хашаанд 17 настай, эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ төрсөн эцэг гэх 51 настай “Б” гэгчийг олон удаа хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарсан.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/ гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны яллагдагч М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...Өсвөр насны яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, ...Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах... гэсэн зорилтод нийцүүлэн үндэслэлээр өсвөр насны яллагдагчид 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгийг картаар олгож, архи тамхинд ашиглагддаггүй байх системийг нэвтрүүлнэ
Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгийг картаар олгож, архи тамхинд ашиглагддаггүй байх системийг нэвтрүүлнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.