УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгийг картаар олгох, карт нь НӨАТ-ын падаанаар хянагдаад архи, тамхины худалдаанд ашиглагддаггүй байх зохицуулалтыг татварын систем дээр бий болсон. И баримтын системтэй хамтраад богино хугацаанд хүүхдийн мөнгийг картаар олгох системд нэвтрүүлнэ. Хүүхдийн мөнгийг халамжинд оруулсан учраас хүүхдэд зориулагдсан хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүнд л тухайн картаар үйлчилдэг байх системийг ойрын хугацаанд оруулах боломжтой гэж үзэж байгаа. Бүр цаашилбал, зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, бүтээгдэхүүнээр хангадаг байх тогтолцоог хөгжилтэй орнуудын жишигт хүргэнэ" гэв.