"Монгол" ТВ-ээс зохион байгуулж буй "The Voice of Mongolia" шоу энэ долоо хоногоос эхлэн амралтын 2 өдөр буюу Бямба, Ням гарагт 20:00 цагаас үзэгчдэд хүрэхээр болсон билээ.
Тэгвэл өнөөдрийн буюу ням гарагийн The Knock Out шатны ширүүхэн өрсөлдөөнд шүүгч дасгалжуулагч С.Ононбатын багийн шилдэг таван оролцогч болох О.Азбаяр, Э.Анударь, Б.Биндэръяа, М.Саранмарал, Д.Цолмон нар үзүүлбэрээ үзүүлж шоуг цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм байна.
Харин өчигдөр шүүгч Д.Болдын багаас Ө.Аззориг, Б.Анужин, Б.Алунгоо, Б.Ану, М.Батзориг нар өрсөлдөж, Б.Анужин шүүгчийн сонголтоор дараагийн шатанд шалгарч, Б.Алунгоо үзэгчдийн саналаар шоуг үргэлжлүүлэх эрхтэй болсон юм.