Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Анандбазар: Нэгдүгээр курсийн оюутнуудыг орон нутаг руу шилжүүлвэл түгжрэл үүсгэдэг байдлаас сална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Төсвийг эргэн задлахгүй бол болохгүй нь гэж ялангуяа хөдөөгийн гишүүд үзэж байна. Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн танасан байна. Дайн байлдаан, цар тахлаас болж эдийн засаг хүндэрч байгааг мэдсээр байж, хоол хүнс, хүнсний бодлогод бодитой хөрөнгө оруулалт тавихгүй байгаа юм бэ. Түгжрэлд мөнгө тавина гэж байна. Түгжрэлийг мөнгөөр арилгадаг юм биш. Түгжрэлийг шинэлэг санаачилга, IT технологи, зөв менежментийн бодлогоор буулгах ёстой. Улаанбаатар хотод жил бүр 50 мянган оюутан нэмэгдэж байна. Ерөнхий сайд уг нь зөв санаачилга эхлүүлсэн. Өмнөговьд их сургууль байгуулж байна лээ. Бүтнээр нь сургуулийг шилжүүлвэл дампуурна. Харин нэгдүгээр курсийн оюутнуудыг орон нутагт шилжүүлчихвэл 50 мянган оюутан түгжрэл бий болгодог байдлаас сална" гэлээ.

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкыг дээрэмдсэн нөхдүүд Индианагийн их сургуулийг төгссөн баг
Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкыг дээрэмдсэн нөхдүүд Индианагийн их сургуулийг төгссөн баг
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.