Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Нийт 397 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

ЭМЯ-наас Ковид-19-ийн талаар ээлжит мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 397 хүнд шинжилгээ хийсэн, бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, Улсын 3-р төв эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор цуглуулсан 5 сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байранд тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээнүүд үүнд багтаж байна. Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-УБ онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ ч мөн багтсан байгаа.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулгийн боомтоор орж ирсэн 36 ачаа тээврийн машины жолоочийн сорьцод шинжилгээ хийхэд мөн Ковид-19 илрээгүй" гэлээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, эмчилгээ, тандал, хяналтад байгаа аж.

Нэг шоронгийн 800 гаруй хоригдлоос Ковид-19 илэрчээ
Нэг шоронгийн 800 гаруй хоригдлоос Ковид-19 илэрчээ
 
Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно
Дархан, Сэлэнгэ, Архангай болон төвийн нутгийн зарим хэсгээр өнөөдөр шөнө их хэмжээний бороо орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.