Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад энэ сарын 12-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-ын ГХЯ-ны Ёслолын албаны дарга Тилл Корн болон бусад албаны төлөөллүүд угтаж авснаар айлчлал албан ёсоор эхэлсэн билээ.

Айлчлалын эхний өдөр Берлин хотод төвтэй "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзлаа. Үүнээс гадна уг уулзалтад “Трансперенси Интернэйшнл” байгууллагын авлигын индексийн шинжээч Роберт Кукучка, Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх Илхам Мохамед нар оролцсон юм. Харин Монголын талаас УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид оролцож, тодорхой асуудлаар санал солилцлоо.

Талууд "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын шугамаарх хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын төлөв байдлын талаар санал солилцсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулах хүрээнд хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцууллаа.

Тухайлбал, Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн тухай, төрийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, Хөгжлийн Банкны эргэн төлөлт, авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангаруулж байгаа тухай, төсвийн ил тод байдлыг хангаж байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Харин "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын зүгээс авлигын төсөөллийн индексийг ахиулахын тулд хүний эрхийг дээдлэх, иргэний нийгмийн орон зайг бэхжүүлэх мөн уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах нь чухал гэдгийг онцолж байв.

Уг уулзалтын дараагаар Ерөнхйи сайд Л.Оюун-Эрдэнэ Берлин хотод байрлалтай "Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв"-тэй танилцаж, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын хэрэглэгчид хүргэх, экспортын үйл ажиллагаааг нэмэгдүүлэх тал дээр санал солилцлоо.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал бизнесийн байгууллагын төлөөллүүдтэй уулзахаас гадна ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы эрх баригч Социалдемократ намын дараг Ларс Клингбайл бараалхснаар үргэлжлэх юм.

СУРВАЛЖИЛГА: БХЯ-ны бие бүрэлдэхүүн эко цэргийн ангид 150 мод тарилаа
СУРВАЛЖИЛГА: БХЯ-ны бие бүрэлдэхүүн эко цэргийн ангид 150 мод тарилаа
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.