“Цэнхэр үст Цэрэн” буюу Э.Цэрэндолгорыг гадаад улс руу зорчих гэж байхад нь 2022.09.11-ний өдөр цагдаагийн байгууллагаас баривчилсан.
Тодруулбал, Э.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан учир саатуулсан юм. Тэгвэл өнөөдөр түүнийг сулласан ба энэ талаар Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр, “Сайн сууцгааж байна уу. Би хорихоос суллагдан гэртээ дөнгөж орж ирлээ. 2022.10.11 21 цаг 10 минут” гэжээ.
Э.Цэрэндолгор өнөөдөр суллагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.