Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл байна

Огноо
Унших
2 минут 43 секунд

Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Нийт 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл, хүүгийн өрийн үлдэгдэл байна. Үүнээс 31 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц, 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц байна.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙГЭЭГҮЙ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧИД:

/Монгол улсын хөгжлийн банкны зээлийн харьцуулсан үзүүлэлт/

Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй хувийн хэвшлийн томоохон компаниудын зээлийн мэдээллийг танилцуулж байна. “Хөтөл” ХХК 357.5 тэрбум төгрөг, “Бэрэн групп” ХХК 181.2 тэрбум төгрөг, “Эрэл” ХХК 187.7 тэрбум төгрөг, “НВЦ” ХХК 72.9 тэрбум төгрөг, “Изинис Эйрвэйз” ХХК 29.7 тэрбум төгрөг, “Түгээмэл түмэн хишиг” ХХК 25.3, “Мондулаан трейд” ХХК 19.0 тэрбум төгрөг, “Бармон” ХХК 17.6 тэрбум төгрөг, “МБҮ трэйд” ХХК 17.6 тэрбум төгрөг, “Зэст-Өндөр” ХХК 12.3 тэрбум төгрөг, “Мон лаа” ХХК 7.6 тэрбум төгрөг, Чингис хаан банк 49.7 тэрбум төгрөг байна. Зээлийн эргэн төлөлтийн мэдээг 2022.01.20-ны өдрөөс 2022.09.30-ны өдөртэй харьцуулав.

Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй төрийн өмчит зарим томоохон компаниудын зээлийн мэдээллийг танилцуулж байна. Төрийн Орон сууцны корпорац, Буянт-Ухаа 1, 2 дугаар хорооллын зээл, хүүгийн үлдэгдэл 2022.01.20-ны өдрийн байдлаар 171.1 тэрбум төгрөг байсан бол 2022.09.30-ны өдрийн байдлаар 181.9 тэрбум төгрөг болж өсжээ. Хөгжлийн банкны зээлээр баригдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс онцлоход, Таван толгой цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 45.8 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 55.7 тэрбум төгрөг /2022.09.30/ болсон бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд зориулж авсан зээл, хүүгийн үлдэгдэл 43.2 тэрбум төгрөг /2022.01.20/ байснаас 53.4 тэрбум төгрөгт /2022.09.30/ хүрээд байна.

Монголбанкны актаар тогтоосон ангилал эсхүл хөндлөнгийн аудитын байгууллагаас тогтоосон ангиллын аль муу хувилбарыг сонгосон болно.

С.Мөнхчулуун: Нээлттэй тендер шалгаруулалтад дүүгийн компани шалгарсныг надтай холбох нь утгагүй
С.Мөнхчулуун: Нээлттэй тендер шалгаруулалтад дүүгийн компани шалгарсныг надтай холбох нь утгагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.