Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй баригдсан 3719 гараашийг буулгаж, тохижилтын ажил хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Нийслэлийн хэмжээнд нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 146 байршилд 3719 гараашийг буулгажээ.

Уг ажил одоогоор 76.5 хувьтай үргэлжилж байгаа ба энэ онд гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийх аж. Энэ нь ойр байршилтай газруудыг нэгтгэн 47 байршилд цогц тохижилт хийж буй гэсэн үг юм.

Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн. Мөн зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна.

Атар талх 2100-2300 төгрөг болж нэмэгджээ
Атар талх 2100-2300 төгрөг болж нэмэгджээ
 
“Иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах эрхийг хууль ёсны, хууль бус жагсаал гэх мэтээр ангилаад байх хэрэггүй“
“Иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах эрхийг хууль ёсны, хууль бус жагсаал гэх мэтээр ангилаад байх хэрэггүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.