Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан.
Энэ дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны хойд талын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 32 гараашийг буулгаж, газар чөлөөллөө. Чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийх юм.