Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХЯ-ны сайд Н.Энхболдыг Ялалтын баярын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдтой цахим хурал хийж, Дэлхийн 2-р дайны их  Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьжээ.

Энэ талаар Сергей Шойгу "Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19” цар тахлын улмаас Улаан талбайд болох ёстой байсан Ялалтын баярын жагсаалыг бид хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Коронавирусний цар тахал дэгдэх аюул арилсны дараа буюу оны эцэс гэхэд 5 дугаар сарын 9-нд хийхээр төлөвлөж байсан арга хэмжээгээ бид явуулах болно .Аугаа ялалтын 75 жилийн ойн баярт таныг биечлэн оролцож, ялалтын баярын жагсаалд цэргийн бүрэлдэхүүнээ илгээнэ гэж бид найдаж байна” хэмээв.

Механикжсан цуваанд “Хувьсгалт Монгол” гэсэн бичиг бүхий Т-34 танк багтсаныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд онцлон хэлэв.

Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнд Ковид-19 илэрлээ
Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнд Ковид-19 илэрлээ
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.