2022 оны 10-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Завханы баруун хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Архангайн хойд болон зүүн хэсэг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Маргааш өдөр Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно.
Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, 8-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.