Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Эрүүгийн хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 27 секунд

АТГ нь авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохиролыг нөхөн төлүүлэх үүрэг хүлээн ажилладаг. Хохирол нөхөн төлүүлэх ажлын хүрээнд энэ оны есдүгээр сарын 28-ны байдлаар эрүүгийн хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Тухайлбал,

-Төрийн сангийн дансанд 2.9 тэрбум төгрөг, төрийн байгууллагын дансанд 142.6 сая төгрөг,

-Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 72.2 сая төгрөг,

-“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 721.3 тэрбум төгрөг,

-Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК-д 235.4 тэрбум төгрөн,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.

Хохирол нөхөн төлүүлэлтийн явцад 244.9 сая төгрөгийн барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийг улсын орлогод оруулсан байна.

Түүнчлэн АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны 48 зээлдэгчээс 766.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ. Үүнээс 86.6 тэрбум төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгөөр төлүүлсэн байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөр тооцогдож байгаа бөгөөд одоогоор Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох 25 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнчлэн АТГ-ын хохирол нөхөн төлүүлэлт сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар шалгагдсан авилгын гэмт хэргийн улмаас нийт 1 их наяд төгрөгийн хохирол учирсанаас 90 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Харин энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн АТГ-ын даргаар 2019 оны 5-р сараас З. Дашдаваа ажиллаж байгаа. АТГ-ын статистик үзүүлэлтийг харвал түүнийг даргаар томилсон жилүүдээс эрс сайжирч байгаа юм.

СУРВАЛЖИЛГА: Тэдний “ЭЭЖ“
СУРВАЛЖИЛГА: Тэдний “ЭЭЖ“
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.