Одоогоос 24 жилийн өмнөх энэ өдөр /10.02/ ардчиллын "алтан хараацай" гэгддэг УИХ-гишүүн асан, Дэд бүтцийн сайдын үүргийг гүйцэтгэж байсан С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдаж байсан билээ.
Жил бүрийн энэ өдөр түүний ардчиллын төлөөх үйлсийг дурсан санаж найз нөхөд, гэр бүл, АН-ынхан очиж цэцэг өргөж, дурсгалын хүндэтгэдэг билээ.
Тэгвэл өглөө ХҮН намынхан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн бол түүний дараагаар Ардчилсан залуучуудын холбооны Удирдлага , гишүүд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.