Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

РЦНК-ийн урд талбайн ногоон байгууламжийг сүйтгэх байгаа гэх “Эдд Энд Эдд“ констракшны газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 12 секунд

БЗД-ийн нэгдүгээр хороо РЦНК-ийн урд талбайн ногоон байгууламжийг сүйтгэж байна гэх асуудлаар оршин суугчид нь гомдол гаргасан. Гомдлын мөрөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, уг газрын хашааг буулгасан. Мөн БОАЖЯ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба болон Ногоон байгууламж хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд газар дээр нь ажилласан байдаг.

Тодруулбал, тус газрыг эзэмшиж буй "Эдд энд Эдд" компани нь уг талбай дээр мод тайрах зөвшөөрөлтэй гэж мэдээлсэн ч "Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас албан ёсоор тодруулахад мод тайрах зөвшөөрөлгүй байсан. Тиймээс энэ асуудалд нөхөн төлбөр тооцуулах тухай хүсэлт өгсөн байгаа" хэмээн НХМГ-аас мэдээлсэн байдаг.

Мөн Нийслэлийн Байгаль Орчны Газрын мэргэжилтэн "Одоогийн байдлаар тухайн компани нь таван мод л огтолсон гэж бага тоо яриад байгаа. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харахад таваар тогтохгүй модыг тайрч огтолсон байна. Тиймээс Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль Орчны Газар болон нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтраад байгаль орчны үнэлгээний дагуу хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэхээр бэлдэж байгаа. Зөвшөөрлийг хаанаас хэрхэн олгосон талаарх мэдээллийг Нийслэлийн Байгаль Орчны Газраас лавлагаа авахаар тоот өгсөн" гэж байв.

Харин оршин суугчид "Оройн цагаар ногоон байгууламж бүхий энэ талбайд их хэмжээний шороо асгаж байна. Шороо ачиж ирж байгаа машинууд гэр хорооллын 3-4 айлын модон жорлонг сүйтгээд нүдэн дээр энд жорлонгийн хогийг асгасан. Бидэнд нотлох баримт нь бий. Дүүргийн цагдаад гомдол гаргасан. Гэтэл эсрэгээрээ ногоон байгууламжаа хамгаалъя гэж дуугарсан оршин суугчдын төлөөллийг цагдаа дээр байнга дуудаж, зөрчлийн хэрэг хүртэл нээсэн. Ногоон байгууламж сүйтгэж буй асуудлаар оршин суугчдын төлөөлөл долдугаар сараас хойш холбогдох газарт өргөдөл гомдол өгсөн ч эргээд хариу ирээгүй" гэв.

Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн компанид албан тоот илгээжээ. Мөн оршин суугчдын төлөөлөл, гомдол гаргагч иргэн Ж.Энхбатад НМХГ-аас албан хариу өгчээ. Албан тоотод "Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгаж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нөхцөл тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 4 зүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Хүчингүй болгох захирамжийн төслийг боловсруулан НЗДТГ-т хянуулахаар өгсөн" гэжээ.

Иргэн Ж.Энхбат

МЕТРО ХОТ: Үйлчлүүлэгч “ХААН“ биш ч онлайн худалдаа эрхлэгч та “ХАТАН“ биш
МЕТРО ХОТ: Үйлчлүүлэгч “ХААН“ биш ч онлайн худалдаа эрхлэгч та “ХАТАН“ биш
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.