Татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт "Татвар төлөгчдийн өдөр"-ийг тэмдэглэдэг билээ. Тэгвэл энэ жилийн татвар төлөгчдийн өдрийг ковид-19 вирусний цар тахлын улмаас цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан татварын ерөнхий газраас 2019 онд хамгийн их татвар төлсөн арван ААН-ийг зарлалаа.
"Татвар төлөгчдийн өдөр"-ийг тохиолдуулан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутан, татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийг сурталчлан таниулдаг юм.