Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Цэцэрлэгийн нэгдүгээр бүртгэл нь идэвхтэй ч маргаашийн дотор цэцэрлэгтэйгээ гэрээгээ хийхгүй бол ЦУЦАЛНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

БШУЯ-наас өнөөдөр цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн болон II шатны бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгөв. Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлд хуваарилагдаад бүртгэлээ цуцлуулсан 16,196, хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12, 217, хуваариа цуцлуулж, хоёрдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлд дахин хүсэлт илгээсэн 3,979 хүүхэд байна. Хоёрдугаар шатны бүртгэл дууссан. Албан ёсоор баталгаажуулах буюу эцэг эхчүүдийн утсанд энэ сарын 29, 30-нд мессеж очих болно. Хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлээд байна.

Мөн нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12,217 хүүхэд есдүгээр сарын 30-н гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан бүртгэлээ баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байна" хэмээлээ.

ЦЕГ: Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж илрүүлжээ
ЦЕГ: Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж илрүүлжээ
 
Монгол Үндэсний бөх-Бидний үе дамжсан өв соёл, Үндэсний бахархал” шинэчлэлийн аяныг эхлүүлээ
Монгол Үндэсний бөх-Бидний үе дамжсан өв соёл, Үндэсний бахархал” шинэчлэлийн аяныг эхлүүлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.