Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН ЯАМ: Найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон тул төлбөр хийхгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 39 секунд

Сангийн яамнаас бэлтгэсэн СУРТАЛЧИЛГААГ хүний эрхийн мэдрэмжгүй, бусдыг доромжилсон хэмээн иргэд ихээхэн бухимдсан. Учир нь тус бичлэгт "Нэгэн эмэгтэй өөрийнхөө бүртгүүлээгүй И баримтыг нийслэлийн тохижилт, үйлчилгээний ажилтанд өгдөг. Тус ажилтанд улмаар 30 сая төгрөгийн хонжвор таарч, хонжворын мөнгөөрөө автомашин аваад такси үйлчилгээнд явж байгаа агуулга харуулсан нь бусдыг ажил мэргэжлээр нь ялгарварласан хэмээн иргэд бухимдсан юм.

Улмаар иргэдээ доромжилсон Сангийн сайдыг огцор хэмээн шаардсан. Тэгвэл уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө. Тэрбээр "Өчигдөр Сангийн яаманд төсвийн талаар сэтгүүлчидтэй уулзсан. Энэ үеэр ийм асуудал гарсныг үзээд даруй устгуулсан. Сүүлийн хэд хоног төсвөө бариад, үүн дээр ажиллаж, шинэ сайд нартай тулж, өдөр бүхэн ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй яваад байгаа. Энэ хооронд иймэрхүү юм боллоо.

ТЕГ-ын дарга эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж буй. Анхаарал сарнисан хооронд ийм зүйл болсон байна лээ. Яамны залуусын зохион байгуулсан энэхүү бичлэгт алдаатай зүйлүүд орсон, ёс зүйгүй үг хэллэг багтсан байна. Тиймээс хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй" гэсэн юм.

Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврээ нэмэгдүүлж автобусаар зорчдог иргэдээ нэг сая болгоно
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврээ нэмэгдүүлж автобусаар зорчдог иргэдээ нэг сая болгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд