Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Энэ жилийн хүүхдийн мөнгө 1 их наяд 461 тэрбум төгрөг бол, ирэх жилийнх 1 их наяд 394.6 тэрбум төгрөг буюу 67 тэрбум төгрөгийн зөрүүтэй. Энэ жил маш том хэмнэлт хийнэ. 1 их наяд 394.6 тэрбум төгрөг бол нийт хүүхдийн 91 хувьд нь очих төсөв.
Ирэх оны төсвийг ингэж барьж байна. ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна.
ҮСХ дээр байгаа тооцоогоор нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.6 сая төгрөг байна. Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.7 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өндөр орлоготой ангилалд байна" хэмээлээ.
Тэгэхээр 3.7 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өндөр орлоготой өрхүүд хүүхдийн мөнгөнөөс хасагдаж болзошгүй байна.