Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Осолдсон вагоны машинист согтуу, хурд хэтрүүлсэн гэсэн мэдээлэл ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд 17 вагон бүхий ачааны галт тэрэг унаж, осолдсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Хангимандалын барьж буй төмөр замын чиглэлд ачаа ачсан вагон замаас гарч унасан осол боллоо.

Цуваанд 17 вагон явж байсан. Харин дотор нь гурван хүн явж байсан бөгөөд хүний амь нас эрсэдсэн зүйл байхгүй. Одоогоор ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг болон “МТЗ”, “Монголиан Транс Ложистик” компаний холбогдох албан тушаалтнууд ослын газар ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлж замаас гарсан болон вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагууд ажиллаж байна. Зүтгүүр, вагон бүгд “Монголиан Транс Ложистик” компаний өмч бол төмөр зам нь Эрдэнэс Тавантолгойн харьяа" гэлээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“-ийг Н.Энхбаяраар дамжуулж, “Сахал“ Д.Эрдэнэбилэг дахин авахаар санаархаж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“-ийг Н.Энхбаяраар дамжуулж, “Сахал“ Д.Эрдэнэбилэг дахин авахаар санаархаж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.