Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“-ийг Н.Энхбаяраар дамжуулж, “Сахал“ Д.Эрдэнэбилэг дахин авахаар санаархаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

2022 оны дөрөвдүгээр сард "Кью Эс Си" ХХК-ийн концессын гэрээг цуцалж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төр эзэмшилдээ буцаан авсан. "Кью Эс Си" нь Худалдаа хөгжлийн банкны эзэн бидний мэдэхээр “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компани юм.

Тэгвэл төрийн мэдэлд шилжээд буй уг үйлдвэрийг "Сахал" Д.Эрдэнэбилэг дахин авахаар санаархаж байна. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд, "Сахал" Д.Эрдэнэбилэг нар хуйвалдаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг буцаан авах тохироог хийж, МАН-ын залуус болон Удирдах зөвлөлд шахалт үзүүлж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Ингэхдээ МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Дугаржавыг тус үйлдвэрийг даргаар томилох тохироо хийж яваа гэнэ. Ингэснээр Н.Энхбаяраар дамжуулж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг Д.Сахал Д.Эрдэнэбилэг дахин авахаар санаархаж эхэлжээ.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн замд галт тэрэг осолджээ
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн замд галт тэрэг осолджээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.