Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Яамны ажилтнууд “Улны айлууд“ гэж хэлдэг эсэхэд шалгалт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр нэн ядуу айл өрхийг “Улны айлууд" хэмээн тодорхойлсон. Тэрбээр ингэхдээ "Манай яамныхны нэрлэдгээр" хэмээн тодотгосон юм. Улмаар түүний эл үгэнд эгдүүцсэн иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар боллоо.

Тэгвэл үнэхээр ХНХ-ын яамныхан "Улны айлууд" хэмээн тодорхойлдог эсэх асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн албан хаагчид өөрсдийн хандлага, соёл, ухамсар зэрэг олон зүйлд анхааралтай хандах шаардлагатайг энэ үйлдэл тодотгон харуулж буй. Д.Сарангэрэл сайдын "Манай яамныхны нэрлэдгээр" гэж хэлсэн. Тиймээс дараагийн сайдыг томилогдтол миний бие тус яамыг хариуцан ажиллах хүний хувьд тус яаманд шалгалт оруулна. Бас нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийнэ" гэлээ.

ЗГ: Д.Сарангэрэл сайдыг огцруулах асуудлаар УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх албан бичгийг хүргүүлсэн
ЗГ: Д.Сарангэрэл сайдыг огцруулах асуудлаар УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх албан бичгийг хүргүүлсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд