Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын иргэд архидан согтуурч Монгол эрэгтэйн толгойг алхаар цохин хүнд гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

ОХУ-аас манай улс руу орж ирэх хүмүүсийн тоо эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө ОХУ-ын гурван иргэн нийлж, Монгол эрэгтэйн толгойг алхаар цохин хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тодруулж байна" гэх мэдээллийг өглөө.

Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тархи нь гурван хэсэг цоорч, нэг талын нүд бяцарч, хараагүй болох эрсдэл үүссэн талаар гэрийнхэн нь мэдээлж байна.

Тус хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд хохирогч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Жүжигчин Ц.Ганбаярын сүүлийн дүрээ мөнхөлсөн “Гадны нөлөөгүй“ МУСК баасан гарагт нээлтээ хийнэ
Жүжигчин Ц.Ганбаярын сүүлийн дүрээ мөнхөлсөн “Гадны нөлөөгүй“ МУСК баасан гарагт нээлтээ хийнэ
 
“Алиалагч нарыг намдаа оруулж шинэчлэл хийдэггүй юм аа, Л.Гантөмөр өө“
“Алиалагч нарыг намдаа оруулж шинэчлэл хийдэггүй юм аа, Л.Гантөмөр өө“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.