Өнөөдөр “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагаа болов. Тус киноны нээлтэд урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийг УИХ баталсан. Энэ өдөр баяр цэнгэл гэхээсээ илүү нийтээрээ буян номонд шамдан, мод тарьдаг, ядарч зовсон нэгэндээ тус хүргэдэг, сайн сайхан, буяны үйл хийдэг өдөр байгаасай гэж хүсэж байна.
“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киног энэ сарын 8-наас эхлэн МҮОНРТ-ээр гаргах болсонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар уг кино монголчуудын энэрэх нигүүлсэх сэтгэл, соён гэгээрэлд тусаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны кино 2020 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ийн 1-р сувгаар гарах юм.